Жүжигчин, дуучин, хөтлөгч гээд олон талын авъяастай “X ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү өчигдөр СТӨ-ний тайзнаа тоглогдсон “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийн төгсгөлд “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа.

Түүний шагналыг ССАЖЯ-ны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил алтан тайзан дээр нь гардуулан өгсөн юм. Т.Бархүү 1981 оны есдүгээр сарын 27-нд төрсөн бөгөөд 10-н жилээ Нийслэлийн 13 дугаар сургуулийг төгсөж, 2004 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд “X ТҮЦ” продакшинд жүжигчнээр өдгөөг хүртэл ажиллаж тайз дэлгэцийн олон гайхалтай дүрүүдийг бүтээж монголын ард түмнээ хүндлэгдэж яваа нэгэн юм.