Налайх дүүрэгт сураггүй болсон 19 настай охиныг цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжил байсан. Харин энэ сарын 12-ны өглөө түүний цогцосыг уурхайн амнаас олсон талаар мэдээлсэн.

Тэгвэл эл хэргийн сэжигтэнг баривчилж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэнэ. Эх сурвалжийн албан бус мэдээллээр “талийгаач С-ийн амь насыг түүний хамтран амьдарч байсан найз залуу Б гэгч хохироосон” гэж мэдүүлж байна хэмээв.