Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Түмэн шувуут” ХХК-ийн 18 мянган тахиа үхжээ.  Мал эмнэлэг, үржлийн газар болон МХЕГ, НМХГ-ын ажилтнууд газар дээр нь очиж ажилласан бөгөөд тус компанийн үхсэн тахианаас дээж авч лабораторид шинжлэхэд шувууны томуу илрээгүй байна.

Тиймээс нарийвчилсан шинжилгээ хийхээр болжээ. Тус компанид шинжилгээний хариу гартал тахиа, өндөг зэрэг бүтээгдэхүүнийн худалдаа хийхгүй байхыг анхааруулжээ.  Тахиа үхсэн шалтгаан нь тахианы байрны агааржуулалт эвдэрснээс болсон байж магадгүй гэж үзэж байгаа ажээ.

 

Б.Сансар