Tоп  модель Д.Пүрэв­сүрэнг биеэ сувилуулахаар Синга­пурыг зорьжээ хэмээн загварынхан шивэр авир гэлцэж байна. Түүнийг дөрвөн филип­пин асрагч хөлслөн,  хоёр охиноо даат­гаж орхиод, нөхрийнхөө хамт хилийн чанадад зу­гаалж явна хэмээх яриа олны дунд “хуурай өвсөнд ассан түймэр” шиг л тархжээ.

Гэвч уул уурхайн “За­наду Майнз” компанийн за­хирал Д.Ганзоригийг амьд­ралынхаа хоёр дахь ханиар сонгосон загвар өмсөгч бүс­гүй эх орондоо байгаа гэнэ.

Тэрбээр бусдын адил сар шинийн баяртаа бэлтгэхийн зэрэгцээ загварын ертөнцөд эргэн ирснээ зарлаж, ня­райлснаас хойших төрхөө нэгэн сэтгүүлийн нүүр хууд­санд анх удаа залахаар өчигдөр зураг авалтад орсон байна.