Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын эздийг өчигдөр тодрууллаа. Зургаа дахь удаагийн “Балдорж” шагналыг гардуулах ёслолд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон юм. Тэрбээр  “Би төрийн тэргүүнийхээ хувиар жилийн энэ үед хоёр арга хэмжээнд заавал оролцдог” хэмээсэн. Ийнхүү заавал оролцдог арга хэмжээнд

энэ жил “Хүрээлэн” төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа У.Ганбаяр, М.Буянбадрах нар гардаж, телевизийн салбараас нэр хүндтэй шагналыг авсан анхдагчид боллоо.

Монгол Улсын Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “Би төрийн тэргүүнийхээ хувиар жилийн энэ үед хоёр арга хэмжээнд заавал оролцдог” хэмээсэн. Үнэхээр төрийн тэр­гүү­нээс эхлээд дөрөв дэх засаг­лалынхан жил, жи­лийн намар “Балдорж” сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээлээр хэ­ний, ямар туурвил шал­гарсан бол хэмээн хүлээдэг болсон. 

Дэд байрт “Өнөөдөр” сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны дарга Х.Болормаа “Эрэлтэд дөрөөлж эрээгүй аашилсан барилгынхан” цуврал нийтлэлээрээ хүртлээ.

Мөн “Шилдэг арав” бүтээлийн эздээр,

1.МҮОНТ-ийн редактор Б.Оюунчимэг “Чингүүн” баримтат кино, “Аман түүх” соёлын өвийн баримтат цуврал бүтээлээр.

2.”Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Г.Отгонбаяр “MCS-ийн Оджаргалыг илүү дэмжье”, “Дэлхийн төвөөс зугатах Монгол геофолитик” нийтлэлээр.

3.”Үндэсний шуудан” сонины сэтгүүлч С.Гандөл “Гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү” цуврал нийтлэлээр.

4.”Өнөөдөр” сонины тоймч Т.Энхбат “Доллараар цангаах Золжаргалын стратеги”, “Шинэ төмөр зам тавих хүсэл ба шинэчлэлийн тэргүүний хясал” нийтлэлээр.

5.МҮОНТ-ийн албаны дарга Р.Хонгорзул “Сэрүүн Сэрхэрээн эзэд”, “Хүйн холбоо сүүн хэлхээ” нэвтрүүлгээр.

6.”Гэрэг” сэтгүүлийн орлогч эрхлэгч Ж.Тэгшжаргал “Тань руу нүүж явна”, “Нас бол тоо, ер нь юу ч биш” нийтлэлээр.

7.”Монголын үнэн” сонины тоймч Х.Бүрэнтогтох “Хэрвээ Сото үнэн бол бид яах юм” зэрэг бүтээлээрээ.

8.”Өдрийн сонин”-ы тоймч Б.Цэцэгдэлгэр “Дүүгээ аврахын тулд долоон настай охин голоо тасартал тэмцжээ” зэрэг бүтээлээр.

9.”Өнөөдөр” сонины Тамгын газрын дарга Д.Заяабат “Төрийн алба төрлийн алба болсон уу” нийтлэлээр.

10.”Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч У.Бямбаням “Монголын нэгэн шинэ үеийн нэг өдөр” бүтээлээр тус тус шилдэг арав жагсаалтад багтлаа.