АНУ-ын Элчин сайдын яамнаас Монголын Vндэсний Худалдаа Аж Vйлдвэрийн Танхимын (МҮХАҮТ) Үзэсгэлэнгийн танхимд 2014 оны 9 сарын 30-наас 10 сарын 1-ний өдрүүдэд Америкийн Өдрүүд Үзэсгэлэн худалдааг 2 дах жилдээ зохион байгуулахаар боллоо.

Энэхүү өдөрлөгт Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг Америкийн шилдэг брэндүүд, хоол, хувцас мөн тоног төхөөрөмж гэх мэт 40 гаруй компаниуд оролцохоор бүртгүүлсэн байгаа бөгөөд дэлхийн брэндийг дэргэдээсээ уриатай PC mall сүлжээ их дэлгүүр өөрийн албан ёсоор хэрэглэгчдэдээ борлуулдаг компьютерийн зах зээлд тэргүүлэгч DELL, бизнесийн хамгийн оновчтой шийдлүүдийг нийлүүлдэг Microsoft корпорацийн бүтээгдэхүүнүүдээ танилцуулж оролцохоор боллоо.

PC mall сүлжээ их дэлгүүр нь Америкийн Dell компанийн Premier Partner буюу Тэргүүн зэргийн түншээр ажиллаж байгаа бөгөөд бүх төрлийн суурин болон зөөврийн компьютерууд, сервер сүлжээний тоног төхөөрөмжүүдийг засвар үйлчилгээтэй нь хамт цогц шийдлийг нийлүүлэн ажиллаж байгаа билээ.

Таны бизнесийн хамгийн зөв сонголт, бүтээмжит бараа бүтээгдэхүүнийг PC mall танд санал болгож байна.

Үзэсгэлэн худалдаа 2014 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд зохион байгуулагдана. Байгууллага, хувь хүмүүсийг өргөнөөр оролцохыг урьж байна.

                              Дэлгэрэнгүй мэдээллийг: 9902-0298 www.pc-mall.mn