Азийн зуны спортын 17-р наадмын арав дах өдөр 75 кг-д Н.Шинэбаяр Кувейтийн боксчинг ялснаар шөвгийн наймд шалгарч хүрэл медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. 

Одоогийн байдлаар манай боксчдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.