Энэ долоо хоногт нийтийн тээврийн үйлчилгээнд согтуугаар том оврын автобус жолоодож зорчигч тээврийн үйлчилгээнд оролцсон хоёр тохиолдлыг гудамж зам дахь цагдаагийн хяналт шалгалтаар илрүүлжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй байгууллага, албан тушаалтны ажлын хариуцлага муу байна. Эрдэм транс, Эмсит компаний жолооч нараас энэхүү зөрчил илэрсэн юм.