Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбооны дэргэдэх VIP AUTO CLUB-ийн хамт олон сайн үйлсийг дэлгэрүүлдэг гэдгийг уншигч та андахгүй мэдэх болсон.

Тэгвэл тус клубын залуус ээлжит сайн үйлсийн аянаа энэ удаад Нийслэл Өргөө төрөх буюу Клиникийн нэгдүгээр амаржих газрын Эмэгтэйчүүдийн клиникийн Дотоод шүүрэл, Үргүйдлийн эмгэгийн тасгийн сургалтын өрөөг тохижуулжээ. Жирэмсэн эхчүүд болон төрөхийн өмнөх эхчүүдэд мэдлэг мэдээлэл өгөхөд шаардлагатай бараа материалаар тохижуулсан байна.

Монголын мянга мянган эх үрсийг өлгийдөн авдаг ууган амаржих газарт "дурсамж" бичгээ гардуулан хүлээлгэн өглөө.