Өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчдын Гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. 

Монгол Улсын цагдаагийн алба хаагчдын хувьд мартаж боломгүй өнө мөнхөд эргэн дурсаж санаж хүндэтгэлтэй өдөр. Цагдаагийн байгууллагын түүхийг хамтдаа бичилцэж, албан үүргээ нэр төртэй биелүүлж, мөр зэрэгцэн алхаж явсан мэргэжил нэгтэй анд нөхөд маань алтан амиа алдсан дайчин гавьяат үлйтнүүдээ дурсан санах энэ өдөрт мэхийн ёслож байна.

Энэ өдрийг анх 2007 оноос эхлэн албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алба хаагчдаа дурсан санах өдөр болгон өдгөө 7 дахь жилдээ "Бид мартахгүй" өдөрлөгийг Монгол улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтжээ.

Өнгөрсөн хугацаанд 50 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан байна гэсэн судалгаа байдаг.

Үүнээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэмжээнд нийт 18 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. Өнөөдөр буюу 2014-12-10ны 10 цагт Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагаас энэхүү үйл ажиллагааг харьяа газар, хэлтсийн удирдлага болон цагдаагийн албанд шинээр орсон алба хаагч, амь үрэгдсэн алба хаагчдынхаа ар гэр бүлийн төлөөлөлтэйгөө хүндэтгэлийн танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ

Монголын цагдаагийн яруу алдар бадартугай