Мэдээллийн эрин зуунд амьдарч буй хүн төрөлхтөнд бодит мэдээллийг түргэн шуурхай түгээж уншигч, хэрэглэгчиддээ хүргэх нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг. Сүүлийн жилүүдэд цахим сэтгүүлзүй үүсч хөгжиж уншигчид өдөр тутмын мэдээллээ цаг алдалгүй хүлээн авах болсон.

Цахим сэтгүүл зүйг өнөөдөр хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн билээ. Интернет, веб сайт нь хэвлэл мэдээллийн шинэ Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох сонин, сэтгүүл, радио, телевиз нь өөрийн нийтлэл нэвтрүүлгийн цахим хувилбарыг бий болгон дагалдуулж байна. Энэ нь нэг талаас мэдээллийн хурдыг нөхөх, багтаамжийг нэмэгдүүлэх, орон зайг хадгалах гэсэн үйл явц, нөгөө талаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдэх шинэ үйл явц хэмээн дэлхий нийтээрээ үздэг.

Цахим хуудсаар иргэд өөрсдийн дуу хоолойг нийгэмд чөлөөтэй илэрхийлж чадаж байна. Энэ нь нэг үгээр хэлбэл ардчилсан нийгэмд амьдарч буй иргэдийн "Индэр".

"Зуун манлай" үйлдвэр Эрдэнэт үйлдвэр www.Erdenettoday.mn сайт мэдээллээ түгээж эхэллээ. Тус сайтыг нээснээрээ  Орхон аймаг, цаашлаад дэлхий нийтийн үйл явдлын мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх юм. 

Мөн хэрэглэгчдийнхээ санаа бодлыг авч, санал сэтгэгдлээ хэлэх чөлөөт индэр болохоор ажиллаж эхэллээ. www.Erdenettoday.mn сайтын эрхлэгчээр ХМОНХА-ны албаны дарга Д.Мөнхсайхан ажиллаж байна. Уг сайт нь Эрдэнэт үйлдвэрийн мэдээллийн хэрэгсэл болох "Өнөөгийн Эрдэнэт" сонин, "FM-107,1 радио, "Эрдэнэт" телевиз, Erdenet mc.mn сайтын нэгдэл аж. 

Мэдээллийг шуурхай хүргэж, Иргэний чөлөөт индэр болохоороо онцлогтой юм. Хэрэглэгч та бүхэн манай вэб сайтад зочлон мэдээ мэдээллээ цаг алдалгүй аваарай.