Өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, тус зөвлөлийн 15 гишүүний 100 хувийн саналаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийд гаргажээ.

Ингэснээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл ирэх даваа гарагт дахин хуралдан, дээрх шийдвэрээ баталгаажуулж, шинэ Ерөнхий захирлыг томилох асуудлыг хэлэлцэх аж. Одоогоор дараагийн даргад МҮОНТ-ийн захирал асан Д.Энхтуяа болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарын нэр яригдаж байна.

Дашрамд дуулгахад өнөөдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн 700 албан хаагчаас 100-г нь цомхотгох шийд гарсан сурагтай.