2015 оны 01 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар хүйтэрч 21-26 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар 14-19 градус, говийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8-10 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.