“Mixx” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иш, Б.Болдбаатар буюу Тэмпо нар нэг жил, гурван сар гаруйн өмнө 700-гаад мянган төгрөгийн үнэтэй хувцас зээлээр авсан ч өдийг хүртэл мөнгөө төлөхгүй зугтлаа гэх мэдээлэл өнөө өглөөнөөс хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Мөн дуучин залуусын найз бүсгүйчүүд болох жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Намуунаа нарыг тухайн худалдагчийг доромжилсон хэмээн нэгэн эмэгтэй цахим хуудсанаа нийтэлсэн юм.

Тэгвэл энэхүү мэдээлэлд жүжигчин П.Шүүдэрцэцэг өөрийн мэдэгдлээ хийлээ. Жүжигчин Х.Намуунаа ч мөн өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Залруулга: Энэ тэндгүй ийм юм бичээд байгаа Жамбалдоржийн Баярбилэг гэдэг хүн гуай бүтэн жил гаруй бид нарыг доромжилж нэр төрд минь халдлаа!! Бид өөрийн чинь нас,үр хүүхдийг чинь бодоод зөндөө л дуугүй байлаа! Анх Гүнчээ,Тэмпо нарт авахгүй гээд байхад бэлэг гэж баахан юм өгч, хүрээд ирээч гэж гуйдаг байсан гээ биздээ?! Тэгээд найз охидуудтай болсон чинь гэнэт мөнгөө нэхэж элдэв янзаар хэлж үнэхээр их бухимдуулсан! Шүүдэрцэцэг бид 2-ийн хувьд доромжилсон юм үнэхээр байхгүй харин ч бид 2-ийг учрыг нь ч ойлгоогүй байхад янхан гэх мэтээр харааж байсан учир блок хийснээс өөр юм байхгүй! Мөнгийг нь өгье гээд араас нь зөндөө залгасан утсаа ерөөсөө авахгүй байсан! зүгээр олны анхааралд өртөх маш их сонирхолтой эгч байна лээ! олны анхааралыг ингэж өөртөө татдаггүй юмаа эгчээ!!! ямар учиртай өөрөөсөө 10 гаруй насаар дүү залуусын араас залгаж юм бэлэглэж байдийн? хамгийн гол нь мөнгийг нь өгөх гэхээр утсаа авахгүй байгааг нь ойлгохгүй байна таньдаг хүмүүс нь дамжуулаад өгөөрэй.

Гар хөл минь хөдөлж байгаа цагт өмсөх хувцас байтугай бусад юмнуудынхаа төлбөрийг төлчих чадал байна! Хүмүүс ч гэсэн наадах цаадахыг тунгааж сурмаар юм юу ч мэдэхгүй байж нэг олны анхааралд өртөх дуртай хүүхний үгэнд итгээд бидний нэр төрд ингэж халдаж болохгуй шүү!!! охидуудаа Тiger дэлгүүрээр найз залуугаа,нөхрөө битгий үйлчлүүлээрэй та нарт ч ийм юм тохиолдож болно шүү" гэв.