Дуучин Б.Амархүү "Big fish" кинонд загвар өмсөгч Ариунзултай хамтран тоглосныхоо дараахан хайр сэтгэлийн холбоотой болсон.  Тэрээр Ариунзулд гэрлэх санал тавьж байсан ч "Арай л эрт байна хэмээн хойшлуулсан" гэх мэдээлэл гараад байсан билээ.

Тэгвэл тэрээр саяхан Оросын холбооны улсад зохиогдсон “Miss Russia International-2013”  тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байрын титэм гарджээ. Мөн тэрээр "Олны таашаал хүртсэн мисс"  өргөмжлөлийн эзэн болжээ.

Оросын гоо бүсгүйчүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөж, ийнхүү хоёр ч шагнал хүртсэндээ туйлын их баяртай яваа аж. Уг тэмцээний шалгаруулалтын үеэр О.Ариунзулыг Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн сүйт бүсгүй гэдгийг мэдээлсэн нь үзэгч олны баяр бахдалыг төрүүлсэн явдал болжээ.

Тэрбээр энэ тухайгаа ихэд нууцалж байсан ч загварын тайзнаас илүүтэй дуучин залуугийн найз бүсгүй гэдгээрээ сүүлийн үед хэвлэлийн хуудсыг чимж яваа нь ил болжээ. ОХУ-д зохиогддог томоохон наадамд түрүүлж, шилдэг хамтлагийн гишүүн болсон дуучин Б.Амархүүд хайр зарласан охид олон. Харин түүнийг элэг нэгт Монгол бүсгүйгээ сонгосонд харамсах хүн олон байсан ч О.Ариунзул дуучин залуугийн нэрийг Оросуудад дахин сануулж “Miss Russia International-2013” тэмцээнд түрүүлсэн нь Б.Амархүүг давхар баярлуулжээ.Авъяаслаг загвар өмсөгчдөө амжилт хүсэе.