Сар шинийн 1, 2- нд бүх нийтээрээ амрах баярын өдрүүд, 3, 4-нд амралтын өдрүүд таарч байгаа тул 2 дугаар сарын 19, 20, 21, 22 –ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин хоёрдугаар сарын 23-ны Даваа гарагаас эхлэн авто тээврийн улсын дугаарын хязгаарлалтыг ердийнхөөрөө мөрдөгдөнө.