Шинийн 2 буюу өнөөдөр ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтэрхийг Ус цаг уурын хүрээлэнгээс анхаарууллаа.

Яг одоо Дархан, Орхон аймгийн замд цасан шуурга болж, үзэгдэх орчин муу байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн Хөтлийн постоос Орхоны гүүр хүртэл олон машин цасанд боогджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраас шуурхай баг гаргаж, боогдсон замыг нээж байна. Иймд иргэд онцын шаардлагагүй бол хөдөө орон нутгийн замыг зорихгүй байхыг анхаарууллаа.