Авто тээврийн үндэсний төвөөс Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой замын хөдөлгөөнийг хоёр талаасаа хааж замын хөдөлгөөн хязгаарласан байгаа ажээ. Багануур, Багахангайн чиглэлд салхи шуургатай замын нөхцөл хальтиргаа гулгаатай байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн газраас сануулж байна.