Олимпын аварга Н.Түвшинбаярынх бүл нэмлээ
2015/03/01

Монгол улсыг дэлхийн чихнээ дуурсгасан олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярынх өчигдөр шөнө бүл нэмж 4 дэхь хүүхдээ өлгийдөн авчээ. Түүний гэргийг Оюунбилэг гэдэг бөгөөд тэдний гэр бүл Т.Манлай, Т.Мандах гэх хоёр хүү, Т.Өүлэн нэртэй охинтой юм. Ийнхүү тэдний гэр бүл өнөр олуулаа болж гэргий Оюунбилэг нь алдарт эхийн одонгоор шагнуулах нь ээ.







                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					