Би одоо 32-настай эмэгтэй. Нөхөр бид 2 ханилаад 6 жил болсон. Ялиххгүй юман дээр ямааны гарз гэдэг шиг зүйл болж хоёр тийшээ болоод 3жил болж байна. Энэ хугацаанд би хүрээд ирэх байх гэж удаан хүлээсэн бас үнэнч хэвэрээ байсан юм. Тэгээд 1 жил болж байхад 2-улаа эргэж нийлье гээд хэлсэн тэгснээ чи минь хэсэг хүлээж бай удахгүй очиж авна гэсэн. Би гэж хүн хүлээсээр цаг хугацаа яваад л хааяа ирж уулздаг байв. Тэгж байтал саяхан би эхнэртэй боллоо чи дургүйцэхгүй юм байгаа биз дээ гэдэг байгаа тэгэхээр нь би өө тэг тэг л гэж хэлсэн. Би тэрнээс хойш утсаар ярихгүй байгаа тэгсэн чинь надруу залгаад уурлаад байх юм. Өөрөө л хүлээж бай гэж хэлчихээд яагаад ингэж хүнд уурлаад байгааг нь ойлгохгүй байна аа бас эхнэртэй боллоо гэсэн хүн юм чинь би мэдээж алга болох нь зөв биз дээ.