Одоо 32-той эрэгтэй өндөр цалинтай ажил хийдэг. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань өөрийнхөө ажлыг хийдэг. Гэрт байх дургүй гадаадад их сургууль төгссөн болохоор яаж гэрт суулгахав дээ.

Тэгээд ч өөрт нь тэр нь илүү дээр байдаг юм. Би нэгэн компанид ажилладаг манай ажилд нэг эмэгтэй ирээд жил гаруй болж байгаа тэр эмэгтэйд би өөрийн эрхгүй татагдаад байх болсон. Түүнийг өдөж үзсэн чинь хариу эсэргүүцэл үзүүлээгүй ер нь хамт хоолонд ороё гэж уриад цаагуураа хааяадаа уулзаж байх санал тавьбал бараг л хүлээж авах бололтой.

Найз хүүхэнд нь хэлсэн их хандтай байна гэнэ. Ер нь эхнэрээ гомдоохгүй мэдэгдэхгүй л явбал болно биз дээ.