Би эмэгтэй хүн бас дарга. Өөрөөр хэлбэл эмэгтэй дарга. Би энтертайнмент бизнесийн салбарт ажилладаг. Би бол телевизийн зохиолч, продюсер. Би жүжигчид, зохиолчид болон нүүр будалт, зураг авалт хийж, эвлүүлэх зэрэг бүх зүйлийг хийдэг мэргэжлийн багийнхныг удирддаг. Гэхдээ би эмэгтэй хүн гэхээсээ илүү дарга гэдэг утгаараа хүмүүст шинэлэг санагддаг. Энэ бүхэн надад дараах асуултыг бодоход хүргэлээ.

Дарга хүн эрэгтэй эсвэл эмэгтэй байх нь чухал уу? Эмэгтэй болохоор намайг хүмүүс нарийн бичгийн дарга гэж төөрдөг. Гэхдээ энэ хэр зэрэг нөлөөтэй вэ? Намайг өдий зэрэгтэй явахад туслаж дэмжиж байсан хүндэлж явдаг эрэгтэй дарга нар олон бий. Тийм биш нь ч бий. Холливуд дахь миний анхны дарга өрөө дүүрэн эрчүүд байхад найз залуутайгаа секс хийх үү? гэж асуусан юм. Тэгэхэд нь би “Тэр олон хүний дэргэд тийм зүйл хийхгүй” гэж хариуллаа. Тэгэхэд би ажлын байранд эрчүүд үнэхээр давуу байдаг. Бас найз залуугаа ижил хүйстэн болохыг анх удаа ойлгосон юм. ( Жон Фитцгералд Кенниди гэдэг царайлаг залууг нас барсаны дараа шөнөжингөө уйлж бичсэн түүний захиа энэ бүгдийг нотолсон). Надад хүйтэн хөндий , архины хамааралтай болсон даргууд байсан юм. Ээжийг нь химийн эмчилгээнд байхад (тэр одоо зүгээр) нэг дарга маань ажлын цаг хүндэтгээгүй гэж буруутгаж байлаа. Би түүнд “Баярлалаа.

Энэ санаандгүй зүйл боллоо” гэж хэлсэн. Намайг бүр өөрийнхөө сексийн хамтрагч болгохыг хүссэн дарга ч байсан. Нэг дарга маань орой болсон хойно миний бүсэлхийгээс тэврээд, “Охин минь чи юу хиймээр байна” гэхэд би “Та оронд орох тухай ярьж байна уу” гэж хэлсэн. Харин дарга “Намайг хүсч байна уу? гэж асуусан. Согтуу бас надаас 20 насаар ах дарга маань би үүнийг хүсч байна гэж байсан юмдаг. Сайн, муу олон дарга байсан ч бараг бүгдээрээ эрэгтэй байсан. Гэхдээ хамгийн анхны дарга ч биш л дээ. Миний хамгийн анхны дарга эмэгтэй хүн байв. Тэр надад их юм зааж өгсөн. Би 16 настай байхдаа үл хөдлөх хөрөнгийн компанид утасны дуудлагад хариулт өгдөг туслахын ажил хийж байв. Энэ газрыг Эд, Глориа хэмээх эхнэр нөхөр хоёр ажиллуулдаг байлаа. Тэд эелдэг, агуу сэтгэлтэй, хөгжилтэй хүмүүс байсан юм. Глориа амьдралынхаа ихэнх хугацааг компанидаа зарцуулж, тоть шувуугаа хайрладаг байв. Тэр хурал хийдэг өрөөнд байдаг тахианы төмрийг гаргаж, оронд нь тотины тор барив.

Тэр тоть яг л бидний хажууд ажилладаг байлаа. Саарал өнгөтэй тотьнууд амьтанд байхааргүй ухаантай байлаа. Тэд бүр ярьж чадна гээч. Тэд нэг удаа “Хөөе, бүсгүй надад шивээсээ харуул” гэдэг өгүүлбэр хэлсэн шүү. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу