Би ч өөрийнхөө дэврүүн сэтгэлийн хөөрлөөс болж нандин зүйл ээ алдчихлааа. Миний алдаа үүгээр дуусна нэгэн болоод өнгөрсөн зүйлийг яалтай ч билээ дээ. Гэхдээ энэ алдааг минь өөр хэн нэгэнд сургамж бас сэрэмж болох байх гэсэнээс үүдэн захидал бичиж байгаа минь энэ. Их сургуулийнхаа ангийн охидууд хичээлээ хийж сууж байгаад гэнэт л хүн чихдэж шоудах юм болоод явчихав. Нэг охин нь өөрийнхөө уулздаг баян мөнгөтэй гэх  эрийг дуудаж даалгаад хэдүүлээ хотын үнэтэй газар дисконд орий гээд харанхуй болохоос өмнө эргээд гарья гээд сургуулиа гарч тэр хэд гэр лүүгээ явж хувцсаа солиод ирнэ гээд явахад нөгөө найз маань чи бид 2-ын размер нэг юм чинь манайх ойрхон хамт явий гэхээр нь би ч бас хол гэртэй дэмий гэж бодоод түүний хувцаснаас өмсөхөөр явлаа. Тэгээд нөгөө залуу нь цагтаа гэрээс нь ирж авав. Бид 2 ч гарч очтол янзтай машин унасан сайхан залуу байсан юмдаг. Шоудаж байгаад нэлээн дундаа ороод ууж гарсан тэр залуугийн найзууд гээд залуус ирээд л байв. Бид ч сайхан бүжиглэж байгаад тарах цаг болж тэндээс гарсан юм. хэдүүлээ бөөндөө нэг газар хоноод явий гээд тэрнээс хойш би юу ч санахгүй байгаа юм өглөө сэртэл нүцгэн нэг залуугийн өвөрт сэрсэн. Гэтэл тэр аль хэдийнээ миний онгоныг үдчихсэн байх нь тэр. Би ч уйлаад нөгөө залуу уучлаарай чи бид 2улаа согтуу байсан харин би гэр бүлтэй шүү шуугианыг эвтэйхэн шийдье гээд надад мөнгө өгсөн. Би тэрийг нь аваагүй одоо тэр залуу залгаад байгаа би уулзахгүй энэ бүхэн байхад надад хангалттай.