Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхи шуургатай байна.

2015 оны 03 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солиглмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говийн болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 4-9 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 ìåòð. 2-4 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.