Энэ гэр бүлийн хүмүүсийг хараад байхад нэг л их хэрэлдэж муудсан улс их байх шиг байна. Яаж насыг барах улс вэ ч гэж хааяа даа тэдний өмнөөс халаглах зүйлтэй гудамжинд их таарах боллоо. Уг нь миний үед үргэлж бие биедээ сайхан үг хэлдэг байлаа.

Одоо бол тэгж хэлэхийн бол аягүй бол яагаад гэнэт өөрчлөгдөөд уяран хайлаад эхлэв гээд хэрүүл болдог бололтой.  Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж нэг сайхан үг бадйаг гэдгийг мэдэхгүй болчихсон нийгэм цаг үе хүнийг их эвдэж байх шиг байна. 

Одоо би залуу насаа үдсэн өтөл насны хүн гэхдээ ажлаа хийгээд нөхрөө асраад амжуулж л явна. Намайг залуу байхад нөхөр маань үргэлж секси гэж хэлдэг байлаа. Жирэмсэн байхад минь хүртэл энэ үгээ л хэлнэ. Харин одооны эрчүүд бол бараг жирэмсэн гэж сонссон уу үгүй юу хаяад гүйдэг болж. Эмэгтэй хүнд сайхан үг хэлж байж улам хүчирхэг сайхан болгоно. Хүн гэдэг чинь үгээр үхэж, үгээр сэхдэг амьтан.

Би нөхрөөрөө тэгж дуудуулах болгондд их урам авч их өнгөлөг өөрийгөө сайхан мөн нөхрөө сайхан авч явахыг хүсч тэмүүлдэг байсан юм. Секси гэдэг үгийг сонсоод уурлаад байх эмэгтэй байхгүй байлгүй дээ. Эмэгтэйчүүд минь дотроосоо сайхан бай гадна төрөх яахав болно доо болно.