Нөхөртэйгээ суугаад 3 хүүхэдтэй болсон.Анх оюутан байхдаа ажил хийж, гэрээсээ өгсөн мөнгийг илүүчиж  түүнийг их сургуулийн төгсгөсөн. Би өөрөө төрөөд сургуулиа төгсч чадсан ч ажил хийгээгүй удаж байна. Тэдний эцэг эх багад нь салсан. Тиймээс би ах эгч нараасаа тусламж авч байгаад өөрсдийн гэсэн гэртэй болсон. Тэгээд тусдаа гарснаасаа хойш манайханыг харах нь бүү хэл элдвээр хэлж зүхдэг боллоо. 

Сүүлийн үед би яг л робот шиг дур нь хүрсэн үедээ надтай секс хийнэ би гэрт нь байж л байдаг нэг зарц бэлэн хүүхэн шиг санагдах боллоо. Сүүлийн үед зан нь эвдрээд хүйтэн цэвдэг хандах болсон бид 4 бол хэн ч биш. Гадуур гарахад би нэг л сайхан жаргалтай гэр бүл шиг харагдах гээд л жүжиглэнэ инээнэ. Гэрт харин юу ч тийм юм байхгүй хөндий хоосон хэрүүл. Бусад хүмүүст хачин сайхан яриа хөөрөөтэй ганган хувцасласан дарга. Нэг тийм хүйтэн харьцаатай хар яр хийсэн болчоод байна. Урьд нь ийм залуу байгаагүй юм. Гэртээ ирэхээрээ бид 4-г бөндөгнүүлчих юм. Би цовоо сэргэлэн ганган дэгжин өндөр туранхай байнгын завгүй тийм охин их сургууль төгсөж байлаа. Харин одоо гэрийн ажил хамгийн сайн хийдэг л тийм нэг байнга юм боддог найз нөхөдгүй л хүн болчоод байна…