Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой “Оюутан мисс 2015” тэмцээн тун удахгүй эхлэх гэж байна. Тус тэмцээний хэвлэлийн хурал өнөөдөр болж сэтгүүлчдэд төдийгүй оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Хэвлэлийн хуралд тэмцээний зохион байгуулагч, дэмжигчдийн төлөөллүүд болох “Тансаг мода” загварын агентлагийн захирал Б.Уянга, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны УЗГ-үүн Б.Мөнх-Оргил, Мисс монголиа холбооны дэд захирал Д.Баянцэцэг, Андра загварын агентлагийн захирал Х.Бадамгэрэл, Азийн модель агентлагийн захирал Ч.Содтуяа нар оролцсон юм.

    Ийнхүү 10 гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаа “Оюутан мисс 2015” тэмцээний “Тэргүүн байрын эзэн” нь “Дэлхийн оюутан мисс”-ийн тэмцээн болон “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болох бол “Дэд байрын эзэн” нь “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болох ажээ.

    “Оюутан мисс 2015” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Тансаг мода” загварын агентлаг ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо” ажиллаж байгаа юм. Мөн дэмжигч байгууллагаар “Мисс монголиа холбоо”, “Монголын урлагийн залуучуудын холбоо”, “Монгол модель агентлаг”, “Андра загварын агентлаг”, “Азийн модель агентлаг”, “Эра загварын агентлаг” нар ажиллаж байгаа аж.

    Оюунлаг гоо сайхны төлөө уриан дор зохион байгуулагдаж буй энэ жилийн тэмцээний үүд хаалга охид бүсгүйчүүдэд маань нээлттэй бөгөөд бүртгэл 5 сарын 16-ний өдрийг хүртэл Тусгаар тогтнолын ордоны 203 тоотод явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 98118007, 99963999 дугааруудаас лавлах боломжтой юм.  

Тавигдах шаардлага: 
•    16-25 настай 
•    Гэрлэж байгаагүй болох хүүхэдгүй байх
•    Сурлага ажил мэргэжил болон гоо сайхан ёс зүйн соёлоороо хамт олноо манлайлагч
•    Харилцааны өндөр соёлтой хувийн зохион байгуулалт сайтай 
•    "Miss Mongolia" тэмцээнд оролцож байгаагүй байх 
•    Сурч боловсрох амжилтанд хүрэх эрмэлзэлтэй байх
•    168 см ээс дээш өндөртэй байх 

Бүрдүүлэх материал: 
•    Анкет
•    Цээж зураг 2 хувь 
•    Сургуулийн тодорхойлолт
•    Цахим үнэмлэхний хуулбар
•    Бүртгэлийн хураамж