Гудамжаар хосууд хөтлөлцөн алхах нь хааяадаа намайг нэг насаараа ганцаараа явах уу гэх бодолд бүрэн автуулж орхидог. Арга ч үгүй биз ажил бас дахин ажил тэгээд сурах гэж явсаар хамаг насаа өгсөн хүн. Найз нөхөд, гэрийнхэн маань "чи одоо сурч болсон" нөхөртэй болж үр хүүхдээ төрүүлж өсгө. Хангалттай нэр хүндтэй өөрийн гэсэн орон зайгаа бий болгосон болно гэж олон хүн надад хэлдэг бас намайг үзэн яддаг. Учир нь би хамаатан садан дотроосоо хамгийн тэргүүн эгнээнд чадварлаг яваа ганц бие эмэгтэй. Тийм болохоор миний гэр бүлийнхэнээс бусад нь энэ илүү явна гэж үзэн яддаг юм шиг байгаа юм. Харин дүү нар болон ах эгч надаар бахархдаг. Би айлын дундах гэхүүдээ. Дээрээ 1 ах, 1 эгч, доороо 2 дүүтэй. Тэд маань их сургуулиа төгсч өөрсдийн гэсэн биезнес ажлаа хийж гэр бүлээ тэжээж байгаа. Саяхан бага дүү маань эхнэртэй болж найз бүсгүйн жирэмсэн болохоор төрөхөөс нь өмнө гээд бид хуримын хийсэн.

За хурим гэдэг зүйл дээр очно гэдэг илтгэл тавьж хуралд суухаас аймаар зүйл миний хувьд. Би гэж хүн өдий 30 нэлээд гарч яваа ахимаг насны эмэгтэй. Хурим дээр хүн болгон л гэр бүлтэйгээ үр хүүхдүүдээ дагуулж ирдэг шүү дээ. Тиймээс л би амьтан ах дүүсийг "чи нөхөртэй болооч хүүхэд чинь оройтлоо" гэж хэлдэг үгнээс дайчиж явдаг хүн. Энэ шархыг минь ёстой нэг сайн сэдрээсэн дээ. Үзэл бодол нийлэхгүй, санааг минь татах эртэй таарахгүй байгаа нь миний буруу биш л байлтай гэж өөрийгөө өмөөрнө. Өөрөө дурлаж хайрлаж байж тэр хүнийгээ жаргалтай байлгаж өөрөө ч амар тайван сайхан амьдралыг авч явна биздээ. Гадаад олон орноор явж нүд тайлж номын мөр хөөж явсан хүн болохоор надад монголд нэг их найз нөхөд байдаггүй юм. За даа дотно гэхээр 3 н эмэгтэй байгаа. Тэд мэдээж гэр бүлтэй хүүхэдтэй. Ямар тэднийгээ дагуулаад эр хайж явалтайн биш. Ер нь тэгээд ганц бие байхад ашигтай тал олон байгаа бий гэдгийг энэ намайг хүнтэй суу гэж шахаж шаардаж зүрхийг минь зүсэх дуртай улс бодож үзмээр юм аа. Заавал эсрэг хүйстэн байж эмэгтэй хүн жаргалтай явна гэсэн хууль дүрэм байхгүй биз дээ. Заза баахан өөрийнхөө тухай бичлээ. Та нар дунд надтай ижил бодолтой хүн хэр байна вэ?