“Сондор” үндэсний хувцасны үйлдвэр нэрийн барааны дэлгүүрээ нээнэ
2015/07/04
"Сондор" үндэсний хувцасны үйлдвэрийн хамт олон ур ухаанаа шингээж дээл, хантаазийг урласаар байнгын үйлчилүүлэгчидтэй болсон билээ.
Үүгээр ч зогсохгүй үйлчлүүлэгчдийнхээ цаг завыг хэмнэх үүднээс “Сондор”-ынхон торго, дурдан, даавуу, кашмераар хүннү энгэртэй, босоо захтай, хос, дан гээд төрөл бүрийн загварын дээл, хантааз урлаж, ижилсүүлэн гоёх малгай, чимэг зүүлт, гутал гээд бүгдийг нэг дороос худалдан авах боломжийг олгодог.
Хэрэглэгчдийн талархалыг хүлээгээд байгаа “Сондор” үндэсний хувцасны үйлдвэр нэрийн барааны дэлгүүрээ нээх гэж байна. Нээлт 2015-07-05-ны өдөр Өгөөж ХХК-ын баруун талд Голомт хотхоны байранд болно.
Наадмын гоёлоо бэлтгэж амжаагүй та бүхэн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.