Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, 16 настай, эрэгтэй Д нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тарвага (нохой зууж ирсэн) өвчих явцдаа халдвар авч сумын эрүүл мэндийн  төвд тусгаарлагдан эмчлүүлж байна.

 

Мөн Завхан аймгийн Түдэвтэй суманд тарвага үхсэн мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллан энэ газарт тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоолоо. Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2015 оны 7 дугаар сарын 1-нээс хойш өнөөг хүртэл тарваган тахал өвчний сэжигтэй таван яаралтай дуудлага ирснээс Ховд аймгийн Булган, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хоёр хүн тахлаар өвчилсөн нь батлагдаж нэг хүн нас барсан байна. Иймээс иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, тарвага, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна.