Зам тээврийн ослын улмаас урд шөнө хоёр эмэгтэй нас барсан байна. Тодруулбал,2015.08.19-ний өдөр 01 цагийн орчимд Cонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн замд Hyundai Avante XD автомашины жолооч Ц нь явган зорчигч, хаяг тодорхойгүй 48 настай эмэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон. Мөн Эмээлтийн зам, Малын захын хойд замд амины Hyundai Tucson автомашины жолооч С нь явган зорчигч 44 настай эмэгтэй О-г мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн хэрэг гарсан байна.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг ЗЦГ-аас сэрэмжлүүлж байна