Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24-28-ны хооронд явагдана. Энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байна. 

Нийслэлд нийт 152 хороо байдаг бөгөөд 33 буюу 21.7% нь цэцэрлэггүй байна. 2012-2013 оны хичээлийн жилийг энэ хичээлийн жилийнхтэй харьцуулан авч үзвэл хамрагдалтын хувь 6.4%-иар өсчээ.

Өнгөрсөн хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн 189, төрийн бус өмчийн 314 нийт 503 цэцэрлэгт 83575 хүүхэд хамрагдсанаас төрийн өмчийн цэцэрлэгт 62993, төрийн бус өмчийн цэцэрлэгт 19886 хамрагджээ.