2015 оны 8 дугаар сарын 22, 23-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 497 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  336  дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16 бүртгэгдэж 25 хүн хүнд хөнгөн гэмтсэн.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 7, явган зорчигч 3,  Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 197  жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Амгалангийн зам, ХСИС-ийн урд замд марк дугаар тодорхойгүй мотоциклийн жолооч нь КТМ маркын улсын дугааргүй Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж 31 настай эрэгтэй Б гэмтсэн.

 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо гэдэг газар улсын дугааргүй П жолоочтой мотоцикль онхолдож жолооч 52 настай эрэгтэй П нас барсан байна.