Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох гэсэн  тохиолдол энэ сард 2  удаа гарлаа. Тодруулбал  өчигдөр  БГД 2-р хороо 7.-р байрны 6- давхараас иргэн М амиа хорлохыг завдсан байна. 36 настай  М нь  согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд түүнийг Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид аварч, улмаар цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.