2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 361 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  262 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10  бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд  сургуулийн насны 3. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 2.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

 

Тухайлбал: БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварт Т.Ландкрузер маркийн авто машины жолооч Г нь согтууруулах унданы зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Х.Сонота маркийн авто машинтай мөргөлдөж 27 настай эрэгтэй Д гэмтсэн.

СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 1 хорооллын 8 дугаар байрны урд замд Т.Probox  маркийн авто машины жолооч С нь явган зорчигч 24 настай эмэгтэй Д мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан.

 

Дорноговь аймгийн Сайншанд сумаас хойш 383 -р шонгийн  орчимд Т.Приус маркийн О жолоочтой авто машин онхолдож зорчигч 79 настай эмэгтэй Д нас барж 1хүн гэмтсэн байна.