09:00 цагт: “Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт "Blu sky" тауэрын 3 давхарт Кристал танхимд эхэлнэ. Утас: 88008781


09:00 цагт: Улаанбаатар хотноо Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит 20 дугаар хурал болон хоёр жил тутмын Бага хурал "Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр Туушин зочид буудлын "Соёмбо” танхимд үргэлжилнэ. Утас: 99048344, 88110311


09:00 цагт: Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Япон улс АМДА-байгууллага, Япон улсын "Kitakyusyu General Hospital" хамтран зохион байгуулах яаралтай тусламжийн сургалт "Этүгэн" анагаах ухааны их сургуулийн 2-р давхарын танхимд болно. Утас: 97030322


09:30 цагт: Хойд Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн Холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа ЗХЖШ-т болно. Утас: 99160187


10:00 цагт: Сонгино Хайрхан Дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийн хэрэгжилтийн талаар Сонгино Хайрхан Дүүргийн Удирдлагуудтай СХД, ЗДТГ-ын хурлын танхимд уузалт, хэлэлцүүлэг хийнэ. Утас: 99929321, 99236181


10:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар Усан спорт сургалтын төвийг ХХК болгон өөрчлөх тухай, нийслэлийн Ачиж журамлах төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 88781218 325044


11:00 цагт: Тэгш эрх бахархалын олон улсын өдрийг тохиолдуулан Монгол дахь ЛГБТ хүмүүсийн хууль эрх зүйн орчин, тэдний эрх, одоогийн нөхцөл байдлын талаар ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал, эрх зүй хөтөлбөрийн менежер болон бусад албан тушаалтнууд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


12:00 цагт: "Сайдын цаг" уулзалтад БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Уулзалт Засгийн газрын хуралдааны Мэдээллийн танхимд болно.


14:00 цагт: Монгол Цэргийн музейд Ялалтын 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн медаль гардуулах ёслол болно.