Монголын Залуучуудын Холбооноос 2015 оныг залуусаа “БҮТЭЭЕ” уриан дор  хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 9-р сарыг сарыг “Ном” -ын сар хэмээн нэрлэж байна. 

Номын сарын гол ач холбогдол нь залуусын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд мэдээ мэдээллээр хангах, тэдний хөдөлмөр эрхлэх орчныг бүрдүүлэхэд дэмжин ажиллахад оршиж байгаа юм. 

Энэ сарын хүрээнд  “Залуучууд судлал-2015” эрдэм шинжилгээний бага хурал, Их дээд сургуулийн босгыг алхан орж буй оюутан залууст зориулж “Мэдлэгээр цангасан оюун ухаан” сэдэвт лекцийн аян, Монгол Улсад суралцаж буй гадаад оюутнуудад зориулж Well come to MGL өдөрлөг, Хөдөлмөрийн яармаг, Part time чиглүүлэх сургалтууд явуулах, Намрын ажилтай танилцах бүтээлч аялал, Залуу хүний унших 100 номын жагсаалтыг олон нийтэд таниулан сурталчлах, Монголын Залуучуудын Холбооны Залуус танхимыг номын клубүүдэд нээлттэй болгож, номын өдөрлөгүүдийг зохион байгуулж байх, хөгжлийн төвүүд, номын сангуудын хаяг, гадаадын улс орны соёлын төвүүдийн хаяг байршлын мэдээллийг залууст түгээх чиглэлийн ажлууд хийгдэх юм байна.