Дэлхийн улс орны хамгийн өндөр цамхагуудад ямар нэг хамгаалалтын хэрэгсэлгүйгээр авирдаг гэдгээрээ олны танил болсон Алиан Роберт Кубын өндөр барилгад авирчээ.

Тэрээр хүн аалз хочтой бөгөөд Кубын хамгийн өндөр барилгын нэг Хавана Хилтон барилгын оройд гарахын тулд 28 минут зарцуулжээ.

Хүн аалз нэрээр алдаршсан Франц эр дэлхийн өндөр барилгад аюулгүйн хамгаалалтын бүсгүйгээр авирдаг бөгөөд үүний улмаас тэрээр хэд хэдэн удаа баривчлагдан тухайн улсын хуулийн дагуу түр саатуулагдаж байсан юм.Тэрээр Парисын Эйфелийн цамхаг гээд дэлхийн бараг бүхий л өндөр барилгын оройд гарсан эр.