Би өөрийнхөө гэр бүлд тулгамдаад багйаа асуудлын талаар та бүгдээс зөвлөгөө авахаар анх удаагаа захиа илгээж байна. Манайд нэг архинаас хамааралтай болоод үр хүүхдээ хадам болон өөрийнхөө аав ээж эгч дүүсээ сэтгэлийн зовиуртай байлгадаг насанд хүрсэн гурван хүүхдийн эх хүн байна аа. Өөрийн гэсэн эрхэлсэн ажилтай ганц явсан. Нэг л өдөр өөрийн нөхөр гэж өөрөөсөө хэдэн насаар ах хүнийг гэрийнхэндээ танилцуулсан. Бид 30 дөхөж явсан түүнд юм хэлээгүй ээ тэгж явсаар хүүхэдтэй болж жил дараалан төрсөн юм. Одоог хүртэл хуримаа хийж, гэрлэлтээ хүртэл батлуулаагүй ээ. За энэ ч яахав гэтэл нөхөр нь өөр эмэгтэйтэй энэ хооронд хэд хэдэн удаа явж байгаад газар дээрээ баригдаж байсан. Үүнээсээ болоод дүү маань одоо сэтгэлийн гүн хямралд ороод сэтгэл санаа ухаан санаа нь өөрчлөгдөж хар гэдэг өвчин туссан. Гэтэл дээр нь архинаас хамааралтай хүмүүсийн тоог нэгээр нэмж байна. 

Нөхөр нь их шоуддаг байлаа. Тэгээд л хүүхнүүдтэй орооцолдож эхэлсэн байх. Бид ч салгах гэж их үйлээ үзсэн. Дүү маань хүүхдүүдээсээ салж чадахгүй гээд нөхрөөсөө салахгүй юм. Тэгээд архи уугаад байна аа хэлэхээр "за ахиж уухгүй" гээд л байхгүй нөгөө муу нөхөр,хадам эх хоёр нь байнга хөөж туудаг "чи муу яв зайл, манайд хоосон ирсэн" гээд л загнаж хөөдөг гэнэ ээ. Харахад тэр хадам тийм шинжгүй. Сүүлийн үед үүнээсээ болоод дүү  маань архи уугаад байна аа гурван өдөр дараалан уусан гэнэ. Анхнаасаа нөхөр нь хүүхэнтэй явалдаж хадам эх нь солонгос киноны хадмууд шиг ааш гаргаагүй бол ийм зүйл болохгүй байх байсан биз. Одоо яавал дээр вэ. 

Нөхрөө хүүхэнтэй байхыг бүр нэг оронд байхыг харсанаас хойш нэг хэсэг их уусан. Тэгээд нэг сайн хүн дээр очиж тарнидуулсан архи уугаад тэрнээс хойш овоо уухгүй байсан чинь долоон сараас хадам нь хүүхдүүдийн чинь харж чадахгүй өөрөө хар гээд ажлаас нь гаргаад одоо ажил ч үгүй өөрийн гэсэн амьдралгүй амьтан болж хувирлаа. Эмэгтэй хүн архинд орвол эрэгтэй хүнээс илүү шунаж ордог гэх юм. Тэгээд сая гурван хоног дараалж уулаа гээд нөхөр нь гавьяа байгуулсан юм шиг настай эцэг эх рүү минь шөнө үдэшгүй залгаад байна гэнэ. Хүмүүс архинаас гаргадаг спраль байдаг тэрийг тавиул гээд байх юм. Энэ нь хаана тавьдаг ямар юм байдаг юм бол тус болоорой. Ийм ч хүүхэд байгааүй юм ханиа буруу сонгоно гэж энэ л байх бөгсний бузраас болсон байх аа гэх юм. 

Иргэн О.Цагаанаас.