Дөрвөн настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа  Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 14 цагт болох байсан ч хойшлогдлоо. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул  хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Ингэснээр шүүх хурал есдүгээр сарын 24-ний 10:00 цаг болтол хойшиллоо. 

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д заасан зүйл ангиар буруутган шүүнэ.Бид  шүүхийн талаар эргэн мэдээлэх болно.