Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна.

Гурав дахь өдрөө үргэлжилж буй шүүх хуралд гэрчүүд мэдүүлэг өгч байна. “Эм Жи Эл Эс Би Ди” компанид аудит хийж дүгнэлт гаргасан Үндэсний аудитын газрын аудитор н.Ичинхоролор гэрчийн мэдүүлэг өгснөөр шүүх хурал завсарлаад байсан.

Тэгвэл шүүх хурал эргэн орлоо. Шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчийн мэдүүлэг өгч байна. Түүний хэлж байгаагаар 170 000 гаруй өрхийн зарлага хэмнэгдсэн гэдгийг хэлсэн.

Улмаар зарим баримтуудыг шүүх хуралд үзүүлэх гэж байна.