Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна.

Гурав дахь өдрөө үргэлжилж буй шүүх хуралд гэрчүүд мэдүүлэг өгч дууссан. Үүний дараа шинжээчийн дүгнэлтийг танилцуулж асуулт хариулт эхлээд байв. Энэ үеэр шүүгчдэгчийн өмгөөлөгч  Ц.Баасандорж шүүгч Идэрээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор шүүх хурал  завсарлаад байна.