Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна.

Гурав дахь өдрөө үргэлжилж буй шүүх хуралд гэрчүүд мэдүүлэг өгч дууссан. Үүний дараа шинжээчийн дүгнэлтийг танилцуулж асуулт хариулт эхлээд байв. Энэ үеэр шүүгчдэгчийн өмгөөлөгч  Ц.Баасандорж шүүгч Х.Идэрээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Ц.Баасандорж: Шүүгч асуулт асуулгахгүй,  цагаатгах баримтыг яриулахгүй, яллах баримтыг яриулж байгаа учраас татгалзаж байна гэдгээ мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор шүүх хурал  завсарлаад байсан. Тиймээс шүүх хуралдан өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэв. Улмаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,  шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо.  

Өмнө нь  Х.Идэр шүүгчээс  татгалзах хүсэлтийг Ц.Баасандорж гаргаж байсан бөгөөд мөн л хүсэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгож байсан юм.