Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах  зорилготой  зам засвар шинэчлэлийн ажлууд хийгдсээр байна. Үүний нэг болох Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох 1.5 км авто зам ,  48.6 урт метр хайрцаган дам нуруутай төмөр бетон гүүр, 9.58 урт метр хавтан дам нуруутай төмөр бетон гүүр болон 20 метр урт төмөр зам доогуурх жижиг тэрэг гарах нүхэн гарцын ажил дуусч ашиглалтанд хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна.

Нийт 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа замыг дараа долоо хоногоос  хүлээлгэн өгч бүрэн ашиглалтанд оруулах юм байна. 1.5 км замд 9.6 метр урт гүүр нь 90 хувь, 48.6 м урт гүүр нь 95 хувь, 22 метр урттай нүхэн гарц нь 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. 48.6 м гүүр нь 14.5 м өргөнтэй дөрвөн эгнээ хоёр урсгалтай хийгдэж байна.

Шинэ зам ашиглалтад орсноор Энхтайваны гүүр, нарны гүүр, замын цагдаагийн призер гарцын ачаалал 30 орчим хувиар багасна гэсэн төлөвлөгөөтэй байна. 

О.Ганболд