2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 347 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  258 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж, 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч- 7, зорчигч-10. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2 . Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 6 үүнээс сургуулийн насны 6 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

 

Тухайлбал: БГД-ийн нутаг Дилтвхутагт Жамсранжавын гудамж, 25 дугаар байрны урд замд Т.Приус маркийн улсын дугаар  тодорхойгүй авто машины жолооч нь дугуй унаж явсан 12 настай эрэгтэй Ж-г мөргөж гэмтээж хэргийн газрыг орхиж явсан.

БГД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө, нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн  баруун замд Т.Приус маркийн авто машины жолооч Д нь дугуй унаж явсан 09 настай эрэгэй Д-г мөргөж гэмтээсэн.