Н.Багабанди: Дур зоргын үйлдлийг чөдөрлөх чөдөр сэтгүүлч бүрт бий
2015/09/21
Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд Ц.Балдорж шагнал олгох ёслол дээр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг
Суу билигт хүмүүс бол өөрийн эрин зууныг гэрэлтүүлэхийн төлөө шатах тавилантай солирууд юм. Та бидний дурсгалыг нь хүндэтгэж, үйлсийг нь үргэлжлүүлэхээр цугласан суу билигт хүмүүн солир мэт харван одсоноос хойш олон намрыг үдлээ. Авьяаслаг сэтгүүлч Цэрэндоржийн Балдорж цаг үе гэрэлтүүлсэн сэтгүүл зүйн гэрэлт цамхаг байлаа.
Тэрбээр уншигч үзэгдчийнхээ харах нүдэнд нь хараа нэмж, оюун ухаанд нь гэрэл гэгээ өгч, бодол ухаанд нь бодрол ухаарал хайрлаж шатах цагтаа дүрэлзэн шатаж шатаах үедээ дүрэлзүүлэн шатааж явсан төгөлдөр нэгэн авьяастнууд бусдаас өөрөөр, тэгэхдээ томоор холыг харж, өргөн цар хүрээтэй сэтгэнэ. Юмс үзэгдлийг ер бусын байдлаар харж дүгнэнэ. “Зарим хүмүүс юмсыг байгаа чигээр нь хараад, яагаад гэдэг асуулт тавьдаг.Харин би юмыг хэзээ ч байгаагүй хэлбэрээр нь харж яагаад болохгүй гэж асуудаг” хэмээн нэгэн ухаантан хэлжээ.
Ц.Балдорж тэртээх 1990-ээд онд бусдаас өөрөөр, тэгэхдээ томоор, холыг харж сэтгэн, хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн байгууллага байж яагаад болохгүй гэж асуун, хараат бус, чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйн хөгжлийн атрын щанг татсан авьяастан билээ. “Их авьяас их хөдөлмөрлөхийг шаарддаг” Ц.Балдорж тэнгэр бурхны хайрласан төрөлх авьяасаа нөр их хөдөлмөрөөрөө тэтгэн хөгжүүлсэн сэтгүүлч.
Ардчилсан улс оронд хэвлэл мэдээллййг дөрөв дэх засаглал хэмээн өргөмжилдөг. Засаглалын хэмжээнд ажиллаж чадаж байгаа эсэх нь ардчиллын төлөвшлийн нэг гол хэмжүүр болдог. Бид ямар зэрэглэлд байна вэ гэдгээ жил жилийн энэ өдөр эргэж нэг бодож байвал тун хэрэгтэйсэн. Дөрөв дэх засаглал гэдгийг өөрөөр эдлэх эрх дарх, бусдыг айлгах хадны мангаа, тэнгэрийн ташуур гэж ойлгохгүй байна.
Дөрөв дэх засаглал гэдгийг юуны түрүүнд хариуцлага гэж ойлгож байна. Сэтгүүлч мэс бариад хагалгаа хийж байгаа мэс засалч мэт анхааралтай бөгөөд хариуцлагатай байх үүрэгтэй. Мэс засалч нэг удаад нэг хүний бие эрхтнийг мэсээр зүсдэг бол сэтгүүлч нэг удаад түм буман хүний оюун санаагзүсч байгаа хариуцлагаа дээд зэргээр ухамсарлах ёстой. Сэтгүүл зүйн нэгэн нэр хүндтэй багш шавь нартаа “Хэрэв та нар мэдээнд явж байгаад хальтарч унан хөлөө гэмтээвэл түргэн дуудахаасаа өмнө мэдээгээ дамжуулах хэрэгтэй, чадахгүйдээ хүрвэл редакцдаа мэдэгдэх ёстой.
Тэгэхгүй бол хариуцлага алдах болно. Амьдралд хамгийн гол нь шалтаг тоочих биш, үр дүн. Тийм болохоор хэзээ ч битгий шалтаг тооч” гэж хэлдэг байж. Ц.Балдорж хариуцлагатай сэтгүүл зүй төлөвшүүлэхийн төлөө хичээн чармайж, сэтгүүлчдээсээ хариуцлагатай байхыг, үр дүнг хатуу шаардаж чаддаг зангарагтай эрхлэгч байсан юм.
Сэтгүүлчдийн нийгэмлэг нь бурхдын цугларалт биш. Сэтгүүлчид онож, алдаж явдаг бусдын адил мах цусанд төрсөн хүмүүс. Сэтгүүлч ган үзэг хэмээх хүчирхэг зэвсэг байнга агсаж явдаг дайчин учир дур зоргоороо авирлах, ажил мэргэжлээрээ далайлгах үйлдэл хийгээд эхэлбэл аюул тарих нигууртай. Дур зоргын үйлдлийг чөдөрлөж байх гурамсан хамгаалалттай чөдөр сэтгүүлч бүрт ганзагалаастай бий. Чөдөрийн хоёр хааны нэг нь хууль нөгөөх нь ёс зүй, сум нь хүн чанар юм.
1. Хууль, Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, сэтгүүлч мөн адил. Бусдаас давуу тэгш эрхтэй сэтгүүлч байж эрхтэй, сэтгүүлч мөн адил. Бусдаас давуу тэгш эрхтэй сэттүүлч байж таарахгүй. Хууль зөрчсөн л бол мэргэжлээрээ өмгөөлүүлэн гоншгонохгүй, хуулийн өмнө хариуцлага хүлээх эр зоригтой байх ёстой. 2. Ёс зүй. Манайд сэтгүүл зүйн эрх зохицуулалт гарчиг төдий, тунхаг төдий байна.
Ийм нөхцөлд хуулиар зохицуулаагүй харилцааг ёс зүй орлон зохицуулна. Ёс зүйтэй хүнд хуулийн үйлчлэл ч хэрэгтүй. Сэтгүүлчид эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч, доош орох ёсгүй. Ул шагайх, бөгс долоох хоёр нь нэр төртэй, ёс зүйтэй сэтгүүлчийн орооцолдож оролцдог ажил биш. 3. Хүн чанар. Эго нь бусдад хандах хандлага юм. Сэтгүүлч бурууг өмгөөлөх хүн чанартай бус, буруугаас хамгаалах хүн чанартай байх ёстой.
Сэтгүүлчид Монголын нийгэмд хор хүргэж байгаа муу ёрын хоёр хорлонт дайснаас иргэдээ өмгөөлөн хамгаалахад урьд урьдаас илүү анхаараасай гэж хүсч байна.
1. Нийгмийг хорлож байгаа эрх мэдэлтнүүдийн авилга хэмээх буг. 2.Монголын ирээдүйн болох залуусыг хорлох хар тамхи гэх чөтгөр. Энэ буг, чөтгөр хоёул далд, нууц үйлдлээ хийдэг хорлогч учир илрүүлэн, дарж авахад төвөгтэй. Далд хийгддэг зүйлийг далдыг мэддэг аргаар илрүүлэхээс өөр аргагүй. Сэтгүүлч бүрт далдын хар малгай тарааж өгөх боломжгүй. Харин сэттүүл зүйд эрэн сурвалжлах алба гэх далдыг ухан уудлан ил гаргадаг арга бий. Эрэн сурвалжлах алба гэх далдыг ухан уудлан ил гаргадаг арга бий. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хэмээх “нойрсож буй гоо бүсгүйг” сэрээж, нийгмээ буг чөтгөрийн хорлолоос хамгаалахад хурц дайчин зэвсгээ ашиглаасай гэж хүсч байна.
Гайхамшигт хүмүүсийн нэр төр он цаг улирсан ч улам улмаар тодорч, үйлс бүтээл нь тасралтгүй үргэлжилсээр байдаг ажээ. Ц.Балдорж шагналд шалгаран шигшигдсэн бүтээлүүдийг эмхэтгэн, товхимол болгон хэвлүүлж байна. Эдгээр товхимол Ц.Балдоржийн бүтээлийн ботиудыг зузаалан, үйлсийг нь үргэлжлүүлсээр байх болно. Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд Ц.Балдорж шагнал олгох уламжлалт, нэр хүндтэй энэхүү үйл ажиллагаанд морилон саатсан та бүхэнд гүн талархал илэрхийлж, ёслолыг нээхийг болгооно уу?
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Ахмад · 2015/09/22
Ажлаа хийж яваа сэтгүүлчидээс шагнал авчихаар хүн байдгүй юмуу.Ямар сонин юм бэ. Титэм үгээр ухаажсан монгол хүн алгаа даа. Улам л доройтоод, ядуураад, ёс суртахуунгүй , бүдүүлэг зантай болоод байх юм. Тэхдээ бүр томчууд нь улам ухаангүй загнах юм гээч.
Зочин · 2015/09/22
Titem ugeer buu tenegtuul
Зочин · 2015/09/22
Ali ch namiig buu songo uunii ard hedhen hun bayajdag bugd adilhan hudal dur esgegchid...
Зочин · 2015/09/22
Tenegteel titem ug geed l yavah yum ard tumniihee tuluu neg shan uis hiigeech
Ихдалай · 2015/09/21
Цэцэрхээд цэцэрхээд бүгд л хоосон байна шүү дээ...
orshin suugch · 2015/09/21
Bagabandi guai tanii titem ug taalagddag> Gexdee tanii nertei xolbootoi barilga manai geriin xajuud zunjingaa udur bolgon shunjinguu ugluu 06 tsag xurtel ajillaj vnexeer amarch chadalgvi barag medrel muutai bolloo. Ta edgeer xytad barilgachidad TITEM VG-ee xairlax baix gej naidaj bna shvv.
Зочин · 2015/09/21
Baga baid giua odoo l taniig oilgoj exlev Ta ugee xelex estoi ulam ulam
Зочин · 2015/09/21
НАМАЙГ ХҮНТЭЙ ШАТАР ТОГЛОЖ БАЙХАД ӨӨР НЭГ НӨХӨР ХАЖУУНААС ЗААГААД ,ЭЭ БУРУУ НҮҮЧИХЛЭЭ ГЭЭД ХАЛАГЛААД БАЙДАГ. НӨГӨӨ НАДА Д ЗААГААД БАЙДАГ ИХ МЭДДЭГ ХҮНТЭЙГЭЭ ТОГЛОХООР ТЭР ХҮН МААНЬ НАДАД ХОЖИГДООД БАЙДАГ ТИЙМ АРАНШИН ХҮНД, НАЙЗ НӨХДИЙН ДУНД Ч БАЙДАГ .
ЯГ ТҮҮНТЭЙ ИЖИЛ УЛС ТӨРД Ч ХҮМҮҮС АЖИЛ ХИЙЖ БАЙГАА НЭГНИЙГЭЭ ХӨНДЛӨНГӨӨС МЭДЭМХИЙР Ч ШҮҮМЖЛЭЭД БАЙДАГ.
НӨГӨӨ 100-ААД ЖИЛИЙН ТУШЛАГАТАЙ ГЭЭД БАЙДАГ МАН-ЫН С.БАЯР, БАТБОЛДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ДЭЛХИЙ ЭДИЙН ЗАСАГ ГАЙГҮЙ НҮҮРС, ЗЭС БОЛОН БУСАД ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ӨНДӨР БАЙСАН. ГЭВЧ ТЭД ЗАМ, БАРИЛГА,ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭРЖИЛТИЙГ ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН АРАВНЫ НЭГИЙН ДАЙНЫ ХИЙЖ ЧАДААГҮЙ .
ТУРШЛАГА БАГАТАЙ ЗАЛУУ АРДЧИЛСАН НАМ ЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ДЭЛХИЙ ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАЛТАЙ, НҮҮРС, ЗЭС БУСАД ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ГУРАВ ДӨРӨВ ДАХИН ДООШОО УНАЧИХСАН ҮЕД МАН-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙ ТАВАНТОЛГОЙГООР БАЬЦААЛЖ МӨН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЗЭЭЛЖ АВСАН ЧИНГИС БОНДООС ИХ БУЮУ 1,6 ТЭР БУМ ДОЛЛАРЫГ ТӨЛӨӨД МАН-ЫН БАРАГ 90 ШАХУУ ЖИЛД ХИЙСЭН ХАТУУ ХУЧИЛТТА
Зочин · 2015/09/21
Харин АРДЧИЛСАН ХУУЛЬ НЬ ИНГЭСЭН СЭТГҮҮЛЧИД ЯЛ ӨГНӨ!!!
Зочин · 2015/09/21
ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ БОЛОРЧУЛУУН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХЭДЭН ГА-ГААР НЬ АВЧ ХЭДЭН АРВАН ХАУС БАРИУЛЖ ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. 3-ДАГЧ ХҮЧИН ГЭДЭГ ТИЙМ Л УЛСУУД БАЙНА. 4 БА 5 ДАХЬ ХҮЧНҮҮД Ч ТИЙМ Л БАЙНА. УЯНГА. ГАНБААТАР, ДАВААСҮРЭН НАР Ч ЯЛГААГҮЙ ТЭДНИЙГ СОНГОЖ АЗАА ҮЗЭХ ХЭРЭГГҮЙ. МАРГААШИЙН ӨӨХНӨӨС ӨНӨӨДРИЙН УУШИГ ДЭЭР. ДОЛООН ДОР ЮМ БОЛНО.УРЬД ӨМНӨ ДАРГА НАР ИДЛЭЭ УУЛАА ГЭЭД БАЙДАГ БАЙСАН . ХЭН Ч ТЭДНИЙГ ИЛРҮҮЛЖ ШОРОНД ОРУУЛДАГГҮЙ БАЙСАН . ЗӨВХӨН АН Л СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ ШОРОНД ОРУУЛДАГ БОЛГОСОН. АН -ААС ӨӨР МОНГОЛ УЛСЫГ ӨӨД НЬ ТАТАХ ХҮЧИН БАЙХГҮЙ. 88583399