Өмгөөлөгч О.Баасанхүү намын  жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр сайд болоогүй  УИХ-ын цөөн гишүүний нэг. Сайд болоогүй нь намынхантайгаа таарамж муу байдагтай шууд холбоотой гэнэ.

Одоо  намынхан нь түүнийг “боолгодог” О.Баасанхүү гэж нэрлэх болоод байгаа аж. Учир нь тэрбээр томоогүй байсныхаа төлөө намынхаа хоёр гишүүнд боолгож байсан удаатай.

Тодруулбал,  “Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга: “Би ахыгаа шоронд суулгамааргүй байна. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжвэл ална шүү” хэмээж, айлган сүрдүүлжээ” гэх мэдээлэл нэр бүхий цахим хуудсаар гарсан. Түүний сүрдүүлэгт өртөж, хоолойгоо боолгосон  гишүүн О.Баасанхүү ажээ. Тэдний маргааны шалтгаан нь Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг байсан юм. МАХН Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэхэд, О.Баасанхүү Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн нь Дэд сайдын зэвүү дургүйг хүргэсэн байгаа юм.  

Гишүүн өмнө нь  МАХН-ын олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан  Ч.Чимэдсүрэнтэй маргаж  мөн боолгуулж цаг гаран ухаан алдсан түүх бий.  Энэ түүх МАХН-ын төв байран дахь  Д.Тэрбишдагвын өрөөнд болж байсан.  

О.Баасанхүү  үнэхээр шударга байгаад болгоод байна уу,  том толгой гаргаад боолгоод байна уу? гэдгийг  мэдэхгүй юм.  Харин  боосон, боолгосон хүмүүс нь өөрсдөө энэ асуудалд тайлбар өгөх биз..