Баяраар ихэнх банк амарна
2013/02/09
Сар шинийн баяраар ихэнх банк амрах тул хэрэглэгчид та бүхэн хувийн бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй. Энэ сарын сарын 11, 12  буюу шинийн 1, 2-нд бүх нийтийн амралтын өдөр тохиох бөгөөд ихэнх арилжааны банкууд амрах аж.
Харин маргааш буюу битүүний өдөр зарим банк бямба, ням гаригийн энгийн цагийн хуваариар ажиллах юм байна. Ингээд ямар банк хэзээ, яаж ажиллах хуваарьтай танилцана уу.
 







                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					