"Хоол идэх бүртээ л татвар төлөх болчихоод байна"
2015/09/30
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу өнгөрсөн зургаадугаар сард УИХ нийслэлийн албан татварын хуулийг баталсан.
Хууль маргаашнаас буюу аравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээ, бүх төрлийн архи, тамхины жижиглэн худалдаанд нийслэлийн татварыг оногдуулахаар хуульчилж өгсөн.
Тэгвэл татварын хувь хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ойролцоогоор 6679 аж ахуй нэгж тус хуулийн хүрээнд хамрагдаж байгаа аж. Харин эдгээр аж ахуй нэгж нь татвар төлөгч бус татвар суутгагч болно гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс хэлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, аж ахуй нэгжүүд нь нэмэлтээр ямар нэгэн татвар төлөхгүй, харин иргэд үзүүлсэн үйлчилгээндээ тодорхой хувь хэмжээний татварыг ногдуулж төлбөрөө авах юм байна. Ингэхдээ дээрхи 4 төрлийн үйлчилгээ, хоёр төрлийн бараа худалдан авахдаа иргэд 1 хувийн татварыг ирэх сарын нэгнээс эхлэн төлөх учиртай. Ийн жилдээ 13 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрнө гэсэн тооцооллыг гаргаад байгаа юм.
НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан “Хэрэглээний соёлыг нэвтрүүлэхээр эрмэлзэж байгаа ард иргэдийн эсрэг чиглэсэн хууль болсон байна. Хотын тогтвортой хөгжлийн үндсийг бий болгосон хууль байх болов уу гэж найдаж байсан ч түүнд маань хүрсэнгүй. Тансаг чамин хэрэглээг танах гэж байхад өнөөдөр талхаа авч идэж чадахгүй хүмүүс их байна. Архи тамхинаас татвар авна гэж байна. Тусгай зөвшөөрөл, онцгой татвар төлж байна. Тансаг, чамин хэрэглээ гэж чухам юу юм? Таваг шөл ресторанд орж идэхийг хэлэхгүй байх” гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.
Харин үүний хариуд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хууль хэлэлцэх явцад би саналаа хэлсэн. Нийслэл руу ирэх шилжилт хөдөлгөөнийг багасгах зорилго байж болохгүй. Ямар ч нийслэл хүн амаа нэмэхийг хүснэ. Дээр нь тансаг хэрэглээ гэсэн ойлголт байж болохгүй гэдгийг хэлсэн. Өмнө нь нийслэлийн бүх иргэдээс татвар авах саналыг оруулж ирж байсан” гэв.
Ийнхүү Д.Амарбаясгалан, Э.Бат-Үүл нар нэлээдгүй маргалдсан юм.
Д.Амарбаясгалан: Ресторан гэхээр хоолны газрууд бүгд орчихож байгаа юм. Засаг дарга та зөвхөн архи, тамхины хэрэглээнд татвар ногдуулна гээд байгаа хэр нь ресторан, амралтын газар, баарны бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татвар авахаар заасан байна шүү дээ. Тэгэхээр хоол идэх бүртээ л татвар төлөх болчихоод байна.
Э.Бат-Үүл: Манай гэр хороололд ресторанд ороод байдаг хүн байхгүй шүү. Гэр хорооллынхон бар, ресторанаар явдаггүй юм шүү. Би байнга гэр хорооллоор явдаг. Юмаа мэдэж ярина шүү. Албаар мушгин гуйвуулаад байх юм. Гадаадын хотод очиж татвар төлөөд байдаг мөртлөө өөрийнхөө хотод төлөх болохоор мушгин гуйвуулаад байх юм. Чи л тэгж ресторанд хоол иддэгээрээ татвар төл.
Зочин · 2015/10/01
Нөгөө ээмэг бөгжөөрөө улсдаа хандив өг гэдгээ далд утгаар хэрэгжүүлж эхлэх шив. Татварын ийм аймар дарамтанд байгаад байвал хэдэн байгууллага нь хаалгаа барьж Далд эдийн засаг хөгжинө биз. Энэ хэд Монголын бүр сөхрүүлж аваад худалдхана л дээ.
Зочин · 2015/10/01
er hyn yum hiiheer gyuvyyldag ch yum yy ynz byr bolohoo bolitsgoo restorond tatvar toloh yum bna ened bas kape nyyd oroh yy, Mon jiriin tsaini gazar gaynznyyd oroh yy tsainii gazar zoogiin gazar gaynz yugaaraa yalgaatai ve eniigee todotgoj zaaglaj ohson yy. eroosoo restoron gedegtee bygd orood bgaa yum yy. ..sypermarketaas tatvar avdag geed delgyyr blgon 8 neriin h blson gej yen hydliig byy med 1 yrua bdag tatvar geech yumaar hyviin jijig dynd niznes hiideg hymyysee doogood bgaa yum bish hydaldaa yulchilgee delgyyr horshoo gaynz tsaini gazar jijig biznes erheldegtee ordog yum yy
Зочин · 2015/10/01
amerikt hyda;dajavsan yum .hool ynd idsen zoogiin gazar geed l bygd taks avdag yum bilee shyy
jagaa · 2015/09/30
ger horoololin hvmvvs yagad restorond ordogvi gj heterhi doromjolod bga uym bishy arhi yydag hvn restorond ordog uymy horson deerhi amidarala medej bj tsets byiaaltsaldaach
Зочин · 2015/09/30
Арай дэндэж бна буруу хүмүүсийг сонгосондоо харамсч бнө
zochin · 2015/09/30
yuun surtei yum be yerduu umnu ni gesen tatvar shingesen hool idej baisnaa oilgodoggui yum uu