Нийслэл дугуй түгжих үйлдлээ “Зөв” гэж гүрийсээр байх уу?
2015/09/30
Мэдээж, иргэд ТҮЦ-нээс тамхи авахад “Та татвараа төлнө үү?” гэж хэлэх нь зохимжгүй. Тиймээс Нийслэлээс уг хуулийг хэрэгжүүлэх журмыг өчигдөрхөн батлалсан. Журмаар архи, тамхи зардаг нэгжүүд болон хийгээд зочид буудал, ресторан, баар, амралтын газрын үйлчилгээ эрхэлж буй нөхдүүд татвар цуглуулагч, дундын зуучлуулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, Нийслэлчүүд дээрх татварыг төлөхийн тулд дахин үнийн нэмэгдэлтэд дахин өртөнө гэсэн үг.
Ийнхүү Замын хөдөлгөөний шинэ хуулиар асар мөнгө төвлөрүүлж, машинаа түр орхих чөлөөнд нь дугуйг нь түгжиж эсвэл ачиж явах хэлбэрээр “мөнгө саадаг” бодлого бүр ил цагаандаа гарав. Өнөө маргаашийн амьдралаа арайхийн аргацааж байгаа энгийн иргэдээс авсан татварын тэр их мөнгөн урсгал НИТХ-ын нэр бүхий албан тушаалтнуудын гадагш дотогшоо өндөр өртгөөр аялах зардал хийгээд ганц оройны нийтийг хамарсан шоуны зардалд явж буй нь харамсалтай.
Дугуй түгжигч компаниудын мөнгө олох гэсэн илт увайгүй байдал, НИТХ-ын хурлын шийдвэр зэрэгт бухимдсан иргэд ШӨХТГ-т олноор өргөдөг гомдол ирүүлснээр тус байгуулагаас хяналт шалгалт явуулан, хууль зөрчсөн болохыг нь тогтоосон. Улмаар дугуй түгжигч компаниудад захиргааны хариуцлага хүлээлгэж, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр НИТХ-ын 2014.06.26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хууль зөрчсөн болох нь батлагдав.
ШӨХТГ-ын зүгээс иргэд өөрт учирсан хохирлоо барагдуулахаар нэг нэгээрээ шүүхэд хандахад шаардагдах зардал мөнгө, үүсэж болох хүндрэлийг тооцоолон, дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулах үүднээс Иргэдийг төлөөлөн Нийслэлтэй шүүхдэлцэхэд хүрсэн. Ингэж Нийслэлийн шүүх дээр бараг анх удаа Нийслэл ялагдал хүлээж, Иргэдийн эрх хамгаалагдах шийдвэр гарч буй жишээ энэ болов.
Гэтэл Нийслэлээс дугуй түгжүүлсний улмаас иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй гэж гүрийж эхэлжээ. Шүүхийн шийдвэрээр “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” илтэд хууль бус нь тогтоогдчихоод байхад “Иргэдэд мөнгийг нь өгөхгүй” гэж мэдэгдэл гаргах нь өөрөө хуулийн хүрээний асуудал уу? гэдэг нь анхаарал татна.
Нийслэлээс ШӨХТГ-ыг дур мэдэн төрийн үйл ажиллагаанд оролцож, үнэлэлт дүгнэлт эрхгүй гэх үндэслэлээр мохоож, байцаагчдын гаргасан шийдвэрийг нь үл хүндэтгэж буйгаа илэрхийлээд байгаа. Харин ШӨХТГ автомашины дугуйгаа түгжүүлэн хохирсон иргэдийн гомдлыг барагдуулах үүднээс шүүхийн шийдвэрт үндэслэн, Нийслэлд шаардлага тавьж байгааг гэдгээ уламжлаад буй.
Энэ нь өнгөц харахад, хоёр байгууллага хоорондын асуудал мэт боловч эргээд иргэдийн эрх ашиг яригдаж байгааг мартах учиргүй. Нийслэл татвар, элдэв журам, торгуулийн нөхцлөөр иргэдээс татаас авч болдог. Харин хууль зөрчсөн ч иргэдэд мөнгөний буцаалт хийхгүй байх бүрэн эрхтэй субьект болж хувирсан нь эндээс харагдана.
Нөгөө талаас хэрэглэгчийн эрх ашгийг төрийн болоод хувийн бүх шатны байгууллагын хүрээнд хянах нь ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэг баймаар. Гэтэл “Төрийн ажилд оролцох эрхгүй” гэх үгээр аль ч албан байгууллагууд үүднээсээ буцаах нь холгүй аашилж, дураар зоргоор аашлаад байх юм бол иргэдийн нийтлэг эрх ашгийг хэн хамгаалах бэ гэдэг асуудал гарч ирнэ.
Э.Бат-Үүл тэргүүтэй эрх дархтнууд төрийн чиг үүрэг бүхий байгууллагыг удирдлагаар нь цоллож, “Т.Аюурсайхан шоудаж байгаа нь тэр” гэх аяны юм ярьсан шигээ явтал шүүхийн шийдвэр өөрсдийнх нь эсрэг гарчихав. Нийслэлд уг нь хэн ч ийм дархан эрхийг өгч, бүр сэтэрлээд тавьчихаагүй. Алдаатай шийдвэрээ эргээд харчихдаг, уучлал гуйдаг, засдаг тогтолцоог тэгэхээр хэн үлгэрлэн үзүүлэх бэ? Нийслэл дугуй түгжсэн үйлдлээ “Зөв” гэж гүрийсээр байх уу?
Г.Итгэл
Эх сурвалж: www.TODAY.mn
Зочин · 2015/10/01
Идэх мөнгөндөө ханаагүй хулгаач
Зочин · 2015/09/30
Мангуу хүн мангүү л байдаг байхгүй юу даа. Дарга болохоос чинь өмнө иргэнд ЭРХ гэж байсан юм шүү гэж энэ сонгуульт хугацааг дуустал энэ Мангууд сануулж байх хэрэгтэй.
Зочин · 2015/09/30
ЭНЭ АРДЧИЛАГЧИД АРД ТҮМНЭЭ ОГТООС БОДОХГҮЙ, ДАН ӨӨРСДИЙГӨӨ АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЭЛЭЭРЭЭ ХААЦАЙЛАХ ЮМ ДАА!!! АРД ТҮМНЭЭС АВСАН БОЛ ЭРГЭЖ ТӨЛӨХ ӨДӨР ИРНЭ Л БАЙХ ДАА!!!
zochin · 2015/09/30
Batuul hulgaichiig ATG shorond n yavuulah boltugai gej bodoj bna!!!!!!